Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Их Британи болон Монгол улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэрэг Замын-Үүд, Сэлэнгийн чиглэлд аялана

  Т.Бадамханд 2019-02-19 323

 Их Британи болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн сард болсон. Ойн хүзрээнд Британийн элчин сайдын яамнаас олон ажил зохион байгуулсны сүүлчийнх нь өнөөдрийн галт тэрэгний аялал байлаа.

Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд энэ сарын 19-23-ны хооронд хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэргийг аялуулахаар болжээ.

Дипломат харилцаа тогтоосны ойн өдрүүдэд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийгэм эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэр зэрэг олон салбарт ажиллаж байгаа гэж элчин сайд ярьж байна.

Тэртээ 1963 онд хоёр улс харилцан холбоо тогтоож, элчин сайдын яамаа нээснээр барууны улстай харилцаа тогтоосон анхны тохиолдол болж байжээ. Британийн элчин сайдын яамнаас технологи, боловсролын салбарын онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулсан байна. мөн Дархан Эрдэнэт хотуудад боловсролын өдөрлөг, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, Сэлэнгэ аймагт Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчидтэй уулзах зэрэг олон ажлуудыг ойн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө