Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЬЮ ЖЕКМАН ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫН НОМОНД БАГТЖЭЭ

  Б.Оюун 2019-02-23 862

Холливудын жүжигчин Хью Жекман дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд нэрээ багтаажээ.

“Икс хүмүүс” киноны нохой зээхийн дүрийг бүтээгч Хью Гиннесийн номонд түүний киноны дүр цувралд “хамгийн урт насалж байгаа” гэсэн өвөрмөц төрлөөр багтжээ.

Хью Джекман


“Икс хүмүүс” кинонд анх нохой зээхийн дүр 2000 онд бич болж, энэ дүрийг бүтээсэн жүжигчин Хью Жекман ихэд алдаршин, киноны олон цувралд үргэлжлүүлэн тоглосон. Жекман нийтдээ 16 жил нохой зээхийн дүрдээ эргэн ирж тоглосоор байсан бол 2017 онд “Логан” гэх ангид нь тоглож, сүүлийн удаа өөрт нь амжилт авчирсан нохой зээхийн дүрээ бүтээжээ.
Нийтдээ Жекманы “Икс хүмүүс” кинонд бүтээсэн дүр нь 16 жил 228 өдөр дэлгэцнээ “амьдарч”, орчин цагийн кино урлагт өвөрмөц дээд амжилт тогтоосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө