Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ онд ХСҮТ-ийн дээврийг бүрэн засварлана

  С.Золбоо 2019-03-11 655

Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд жилд 2646 мэс засал хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Төвийн дээврийг 1982 оноос иж бүрэн засвар хийгээгүй учраас борооны ус дусалж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд багагүй хүндрэл тулгардаг байсныг эмч нар хэлж байна. 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

 Япон улсын буцалтгүй тусламжийн өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-ийн 1860 мкв дээврийн засварт дэмжлэг үзүүллээ. Харин үлдсэн мкв засварлахад шаардлагатай хөрөнгийг эрүүл мэндийн сайдын багцаас гаргана.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

Өөрөөр хэлбэл энэ онд ХСҮТ-ийн дээврийг бүрэн засварлах боломж бүрдэж байгааг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл онцолж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө