Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон улсын засгийн газраас 34 ширхэг хэт авиан оношилгооны аппаратыг хүлээлгэн өглөө

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-12 1009

Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд эдгээр оношилгооны аппаратуудыг хүлээлгэн өгч байгаа юм. Нэг бүрийн үнэ нь 8.875.000 иений үнэтэй. Хэт авиан оношилгооны аппаратыг Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн эрүүл мэндийн төвүүд, томоохон эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 42,800,000 иений үнэтэй 1 ширхэг зөөврийн рентген аппаратыг өгсөн юм.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКА:  

Улаанбаатар хот болон бүх аймгийн эрүүл мэндийн газруудад хэт авиан оношилгооны аппаратууд очих болно. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн өндөр хүчин чадалтай бөгөөд хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэхэд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эхо аппарат нь хэвлий, зүрх судас, ураг, тэр дундаа элэгний оношилгоо хийх боломжтой юм. Зарим дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ төрлийн оношилгооны аппарат байхгүй байсан. Шинэ аппараттай болсноор элэгний хавдар болон бусад төрлийн өвчнийг эрт үед оношлох эмчлэх боломж бүрдэж байгааг эмнэлгийн дарга нар онцолж байлаа.  

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа зөөврийн рентген аппарат нь судасны мэс засал, элэг бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалттай аппарат юм.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө