Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хөх хот руу явж эмчилгээ хийлгэхэд 20 гаруй сая төгрөг шаардлагатай болжээ

  Т.Бадамханд 2019-03-12 2227

Ээжийнхээ амь насыг аврахаар зүтгэж яваа хүү сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж гуйж байна. Хоёулахнаа амьдардаг энэ гэр бүлийг хорт хавдар хэмээх аймшигт өвчин зовоож эхэлжээ. Хавдраа авхуулсан ч дахин химийн эмчилгээ хийснээр бүрэн эдгэрнэ гэдгийг эмч нар хэлсэн байна. Хүү бүх аргаараа мөнгө цуглуулаад 20 сая төгрөг дутжээ. Энэ мөнгийг олоход туслаач хэмээн бидэнд хандлаа. 

Түүнийг Энхтуяагийн Хишигжаргал гэдэг. Тэрээр улсын гуравдугаар төв эмнэлэгт ариутгал Халдваргүйтгэлийн тасагт ариутгагчаар ажилладаг. Гуравдугаар эмнэлэгт 20 жил ажиллаж байгаа нэгэн. Түүний хувьд нөхөр хоёр хүүхэд, бэр ач охиныхоо хамтаар СХД-т амьдардаг.

Дөрвөн сарын өмнө бүдүүн шулуун гэдэсний хорт хавдартай гэдгээ мэджээ. Гуравдугаар эмнэлгийн хувьд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт жил бүр тогтмол хамруулдаг ч бүдүүн шулуун гэдэсний нарийвчилсан үзлэгт ороогүй байж. Ингээд шулуун гэдсээрээ цус алдаж, гүйлгэж эхэлсэн байна. Хавдрын үйл явц хоёр жилийн өмнөөс эхэлсэн нь нарийвчилсан шинжилгээгээр тодорхой болсон. Өөрт ямар нэгэн шинж тэмдэг, өөрчлөлт гардаггүй байсныг Хишигжаргал хэлж байна.

Дөрөвхөн сарын өмнө оношоо мэдэж яаралтай эмчилгээ хийлгэж эхэлсэн ч хурдацтай тархаж байгаа хавдар элэг уушгинд хүртэл үсэрхийлсэн байна. Одоогийн байдлаар 4 дахь удаагаа химийн эмчилгээ хийлгээд байгаа. Химийн эмчилгээний нөлөөгөөр элэг уушгинд хавдар нэмж үсэрхийлээгүй гэж байна. Хавдрын зэрэг нь IV шатандаа орсон учраас хагалгаа хийх боломжгүй. Харин түүний оронд хавдарын тархалтыг бууруулах эмчилгээг хийж байгаа. Харин гадны оронд хагалгаа хийхгүйгээр хавдрыг хатаах эмчилгээний шинэ арга гараад байгаа юм байна.

Амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, өтгөн хаталт таргалалт зэрэг олон зүйлээс шалтгаалан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдартай болсон гэж тэр хэлж байна. тэрээр дөрвөн сарын өмнө 80 кг жинтэй байсан бол одоо 59 кг болтлоо турсан байна. Амьд үлдэх шалтгаан олон байгаа учраас өвчнөө давж гармаар байна гэх түүнд олон түмний буянаар багагүй мөнгө цугласан ч Хөх хот руу явж эмчилгээ хийлгэхэд хараахан хүрэлцэхгүй байгаа гэнэ.

Тиймээс ХААН БАНК: 5100026767 гэсэн дансаар элэг нэгт ахан дүүс, монголчуудаасаа тусламж хүсч байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө