Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-13 664

Албан байгууллагууд өөрсдөө санаачилга гаргаж цусаа бэлэглэх болсон сайхан мэдээг цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өглөө. Энэхүү сайхан санаачилгыг үргэлжлүүлж Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус бэлэглэх аянд нэгдлээ. Тус байгууллагын 150 гаруй ажилчид цусаа хандивласан юм.

 Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг. Нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой. Үүнээс гадна цусаа өгснөөр цусны эргэлт сайжирна, зүрхний шигдээс болохоос хамгаалдаг зэрэг олон талын ач холбогдолтой байдаг байна.

Түлэгдэлтийн улмаас жил бүр 1000 гаруй донорын цусны хэрэгцээ бий болдог. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс засалд л гэхэд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг байна. Энэ мэтчилэн цусны хэрэгцээ өндөр байдаг учир цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс иргэдийг цусаа бэлэглэхийг уриалж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө