Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав агсны мэндэлсний 80 насны ой тохиолоо

  Б.Уянга 2019-03-16 1216

Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав агсны 80 насны ойд зориулсан “Ш.Сүрэнжав-Шинэ Монголын Шинэ соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэхүү хурлаар Тэнгэрийн найрагчийн сор бүтээл туурвилууд болон дүр дүрслэл, уран сайхны онцлогийн талаар хэлэлцсэн юм. 

Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав агсны уран бүтээлийг хойч үед өвлүүлэх, таниулах зорилготой Эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Ерөн баатрын дууль, Багш, Тэнгэрийн хүү зэрэг олон сайхан найраглал, бүтээлээрээ алдартай тэнгэрийн найрагчийн тухай сонирхолтой илтгэлүүд эрдэм шинжилгээний хурлын үеэр тавигдлаа. Түүний олон алдартай бүтээл туурвилын нэг Хэрлэнгийн барья романыг онцгойлон сонгожтуурвил зүйн онцлог, болон тэнгэр үзлийн тухай ярилцлаа.

Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсны уран бүтээл Монголын төдийгүй, дэлхий нийтэд үнэлэгддэг. Түүний төрийн шагнал хүртэж байсан “Багш” найраглал Монголын утга уран зохиолын чимэг бүтээл болон мөнхөрсөн юм.  Монголын уран зохиол, утгын яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулсанэрхэм найрагч кино урлагт ч тод мөрөө үлдээснийг Монгол түмний их цэнгэл эрийн гурван наадмын тухай бичсэн Гарьд Магнай Тод магнай, Цэц магнай киноны зохиолоос ч харж болно.  Энэ мэтчилэн эрхэм найрагчийн алдарт суу болсон бүтээлийг эрдэм шинжилгээний хурлын үеэр таниулж хэлэлцэн залуу хойч үед таниулан сурталчиллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө