Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улаанбаатар хотын нийт гэрэлтүүлгийн асалт 98 хувьтай боллоо

  Г.Бадамлянхуа 2019-03-20 333

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар гэрэлтэй хот аяныг 2018 оны 11-р сараас эхлэн хэрэгжсэн. Улаанбаатар хотод 90 мянган ширхэг гэрэлтүүлэг байх ёстой байдаг байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 60 мянга гаруй гэрэлтүүлэг байгаа юм. Эдгээр гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцдаг 13 байгууллагаас төлөөлөл гарч, 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна. Гэрэлтэй хот аян 4 сарын турш үргэлжилсэн юм. Өнөөдөр ажлын хэсэг аяны үр дүнг танилцууллаа.

Гэрэлтэй хот аянг өрнүүлснээр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асаалт 2 хувиар нэмэгдэж, 98 хувьтай болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө