Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх “Мобайл технологи” төсөл үргэлжилж байна

  Г.Бадамлянхуа 2019-03-26 353

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэх “Мобайл технологи” төсөл эрүүл мэндийн салбарт хэрэгжээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Эмзэг бүлгийн, мөн төвөөс алслагдсан хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд “мобайл технологи” үр дүнгээ өгч эхэлснийг салбарынхан онцолж байна. “Мобайл технологи” буюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийхэд чухал ач холбогдолтой юм. Энэ төсөл өнгөрсөн хугацаанд 82 нэгжид хэрэгжсэн бол энэ удаад 11 аймгийн 16 сум, Улаанбаатар хотын 4 дүүргийн 4 хороонд хэрэгжихээр болж байна. Технологийг хэрэгжүүлэх эмч, мэргэжилтнүүд багаараа сургалтад хамрагдах юм.

Төслийн нээлтийн үеэр тоног төхөөрөмжүүд, эмнэлзүйн гарын авлага зэргийг эмч, мэргэжилтнүүдэд гардуулсан юм. “Мобайл технологи”-ийг нэвтрүүлснээр гарах үр дүн их гэдгийг алслагдсан сум, орон нутгийн эмч нар ярьж байна.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА: 

Анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хүртээмжийг сайжруулахад бид анхаарсаар ирсэн. Хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх, эмчлэх, хянахад энэ төсөл чухал ач холбогдолтой. Зөвхөн эмнэлэг дээр үзлэг шинжилгээ хийх биш алслагдсан хүн амд хүрч, гэрт нь, байгаа газарт нь очиж иргэдийг үзэж, оношилно гэдэг маш чухал. Цаашид бид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж, дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө босголт дээр анхаарч ажиллана.

Дөрөв, тавдугаар саруудад 4 аймаг, хоёр дүүргийн 2 хороонд мобайл технологи нэвтүүлнэ гэлээ. Ингэснээр 21 аймаг, 9 дүүрэг мобайл технологи буюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө