Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Халдварын сэргийлэлт, хяналтыг эрчимжүүлье” уриан дор зохион байгуулагдах сарын аян эхэллээ

  Б.Уянга 2019-04-12 329

Антибиотикийг хүн бүр хэрэглэдэг ч зохистой хэрэглээнээс хэтэрвэл эм биш хор болох аюултай бодис юм.  Грек хэлнээс гаралтай уг үгийг орчуулах юм бол амьдарлын эсрэг гэсэн утгатай .  Өөрөөр хэлбэл антибиотек бол бусад амьд биетийн өсөлтийг зогсоодог, эсвэл амьдрах чадварыг бүрэн үгүй хийдэг онцгой мөөгний нэг төрөл зүйлээс үүсчээ.  Тиймээс тун нь хэтэрсэн антибиотек маш том аюул дагуулдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

 УНТЭ-ийн Эмнэлзүй, Сургалтын алба эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Халдварын сэргийлэлт хяналтыг эрчимжүүлье уриан дор зохион байгуулагдах сарын аяны үеэр гараа тогтмол зөв угаах болон, антибиотекийг зөв зохистой  хэрэглэхийг санууллаа

 Антибиотекийг удаан хугацаагаар хэрэглэх үед ходоод гэдсэнд байдаг хүний хэрэгтэй бичил орчин устдаг байна. Энэ нь элэг, бөөр, ходоодны өвчин тусах эх үүсвэрийг бүрдүүлдэг гэнэ.  Мөн жаахан л хамрын ханиад тусаад антибиотек хэрэглэдэг хүмүүс харшил тусах нь элбэг байдаг байна. Тиймээс зөвхөн аяны хүрээнд гэлтгүй иргэн та антибиотек хэрэглэхдээ заавал эмчийн зааврыг авахыг зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө