Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50,5 хувьтай гарчээ

  М.Ариунжаргал 2019-04-22 659

 УИХ дахь МАН ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50,5 хувьтай гарч бүлгийн зүгээс УИХ ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилсон байна. 

 Өнгөрсөн оны 3 р сард засгийн газар сүүлийн гурав орчим жилд хийж хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өргөн барьсан байна. Үүнийг тодорхой шалтгааны улмаас хэлэлцэж амжилтгүй өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр хэлэлцжээ.

Өмнөх засгийн газрууд мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өндөр хувьтай оруулж ирдэг ч энэ засгийн газар 50,5 хувьтай оруулж ирсэн нь бодит дүгнэлт гэж бүлгийн дарга онцоллоо.

Учир нь хэрэгжилтээ дүгнэхдээ эхлүүлсэн хэдий ч эцэслэн шийдээгүй ажлуудыг тооцоогүй байна. Харин бүлгийн хуралдаанаар засгийн газрын мөрийн хөтөлбөрт хяналт тавих ажлын хэсэг томилжээ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шаардлагатай гэвэл УИХ аар оруулдаг хуультай. Мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхэд 28 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Ингэхийн тулд гадны зээл, концессийн гэрээгээр асуудлыг шийдэхээс өөр аргагүй гэдгийг бүлгийн дарга онцоллоо. Гэхдээ засгийн газраас өр нэмэхгүй гэдэг чиглэл барьж ажиллаж байгаа тул өөрсдийн хөрөнгөөр мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 80 орчим хувьд хүргэх боломжтой гэнэ. 

Сүүлийн үед хүний амь эрсэдсэн харамсалтай тохиолдлууд олон гарч байгаа тул мэргэжлийн байгууллагын дүгнэлт эцэслэн гарахад хариуцлагын асуудал хөндөгдөнө гэдгийг эрх баригч намын бүлгийн дарга хэллээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газар холбогдох байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэсэн тул хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө