Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зам, тээврийн хөгжлийн сайд Замын-Үүд логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-22 437

Зам тээврийн хөгжлийн сайдаар  ахлуулсан ажлын хэсгийнхэн эхлээд Замын-Үүд өртөөний үйл ажиллагаатай танилцсан. Замын-Үүд өртөөний хувьд ачаа тээвэрлэлтийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Гэхдээ тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна гэдгийг тус өртөөний дарга хэлсэн юм. Мөн энэ үеэр УАЗ 469 автомашинаар Замын-Үүд Эрээний хооронд зорчигч тээвэрлэдэг иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Үүний дараа тэрээр Замын-Үүд логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын төмөр зам, УБТЗ хамтран ажиллах гэрээг байгуулсан юм.

Замын-Үүд ложистикийн төвийн өмчлөл Монголын төмөр замд хэвээр үлдэнэ. Харин УБТЗ ашиглах юм. Тус ложистикийн төвийн хувьд хоногт 800 орчим вагон буюу 16 галт тэрэг хүлээн авч ачиж буулгах хүчин чадалтай юм. Өнгөрсөн оны 12-р сард тус төвийг улсын комисс хүлээн аваад байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө