Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хориглосон уурхайн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулснаас гурван хүн амиа алдлаа

  Т.Бадамханд 2019-04-22 1976

Энэ сарын 20-нд 20.40 цагт Налайхын уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр зогсоосон байсан “Эрдэнийн хөгжил” компанийн уурхайн 100 гаруй метрийн гүнд нуралт үүсч тэнд ажиллаж байсан 3 ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Гүнд 4 ажилтан ажиллаж байсан ч нэг нь амжиж гарсан байна. “Эрдэнийн хөгжил” компанийн хувьд 2004 онд Налайхын нүүрсний уурхайн 30.74 га далд уурхайн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байна.

2015 онд ТЭЗҮ-ээ батлуулан, 2017 онд байгаль орчны ерөнхий үнэлгээ батлуулсан байна. Гэсэн ч 2017 онд хяналтын байгууллагын хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн, туслан гүйцэтгэгч Грийн Филд гэх компанийн нэг ажилтан тоосгонд даруулж нас барсан зэргээс шалтгаалан үйл ажиллагааг нь зогсоосон байжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр иргэдээс Эрдэнийн хөгжил уурхай үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу шалгахад тус компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн байж.

Ингээд улсын байцаагчийн дүгнэлтээр осол гарахаас 10 гаруй хоногийн өмнө үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацдаж орхисон ч 20-ны өдөр дахин ажиллаж гурван ажилтны амь нас хохирсон байна. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

“Эрдэнийн хөгжил” компанид хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах саналын нийслэлийн засаг даргад хүргүүлээд байгаа юм байна. Налайхын уурхайд сүүлийн 10 жилийн турш 123 хүн нас баржээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө