Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТАНИЛЦ: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд"үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн нэрс

  С.Золбоо 2019-04-23 610

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар байна.

Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм.  Эхний ээлжид буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдийг сонгон шалгаруулах ажлыг өнгөрсөн сарын 18-27-нд зохион байгуулж, 161 эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтад нийслэлд 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан юм.  Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллыг гол шалгуур үзүүлэлт болгосон байна.

Насны шаардлага хангасан хүүхдүүд гэрээ байгуулсан эмнэлгүүдээс сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө