Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатууллаа

  А.Болдсайхан 2019-04-24 3168

С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа сэжигтэнүүдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагын хэд хэдэн албан тушаалтныг саатуулсан мэдээлэл байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Хурцаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд байгааг эх сурвалжууд мэдээллээ.

 

    Эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн ерөнхий газрын тусгай субектын хэлтэс өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн юм. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б. Содномдаржаа, Т. Чимгээ, Ц. Амгаланбаатар нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон. Мөрдөн шалгах ажил хийхдээ ял эдэлж байсан Ц. Амгаланбаатар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд содномдаржаа, чимгээ нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй бичлэгийг  ч гишүүд болон олон нийтийн байгууллага, сэтгүүлчдэд ил болгоод байна.

Image result for амгаланбаатар содномдаржаа

Үүнээс ч өөр олон баримт байгааг хууль зүйн сайд удаа дараад мэдэгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө энэ хэрэгтэй холбогдуулан хуулийн байгууллагын зарим албан тушаалтнуудыг саатуулсан мэдээлэл байна. Баттай бус эх сурвалжийн хэлж байгаагаар тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б болон О, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтанг саатуулжээ.

Харин өнөөдөр Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Хурцыг хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулсныг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Image result for ХУРЦ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө