Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.Нямдорж: Б.Хурцыг энгийн иргэдээс ялгаатайгаар байцаах ёсгүй

  М.Ариунжаргал 2019-04-25 2013

АТГ ын дарга болоод ТЕГ- ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг өчигдөр орой эрүүгийн цагдаагийн газраас саатуулсан. Түүнийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаатай холбоотой эрүүдэн шүүх замаар гэмгүй хүмүүст  ял үүрүүлсэн асуудалтай холбоотой саатуулсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Эрүүдэн шүүх ажиллагаанаас гадна Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьсан Жастын Батхүүгийн өмчийг хууль бусаар авсан зэрэг үндэслэлээр саатуулаад байгааг зарим гишүүд хэллээ. Уг нь бол цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас илгээж түүнээс мэдүүлэг авах гэсэн боловч тэрээр татгалзсан хариулт өгчээ. Учир нь улсын нууцтай холбоотой асуудлаар мэдүүлэг авах гэж байгаа бол ТЕГ ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлтэйгөөр өгнө гэжээ.  Энэ асуудалтай холбогдуулж хууль зүйн сайдаас тодрууллаа

ТЕГ ын экс дарга Б.Хурц албан тушаал хашиж байх үедээ буюу 2016 онд 53,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй гэж хөрөнгө оролгын мэдүүлэгтээ дурдаж байжээ. Тэгвэл Эрдэнэтийг барьцаанд тавьж авсан Жастын Батхүүгийн мөнгө Б.Хурц болоод тэдний найз нөхдийн нэр дээр шилжсэн байх магадлалтайг УИХ ын гишүүн Батзандан хэллээ.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг сүржин баривчлаад дараа нь суллаад өнгөрдөг жишиг бий.  Шалгалт эхэлсэн бол дуустал нь шалгах ёстойг тэрээр мөн онцолж байна.

ТЕГ ын дарга асан Б.Хурц албан тушаалаа өгсний дараа БНСУ -д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон хэдий ч ажлаа хүлээн авч чадаагүй. Түүнийг саатуулах 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө