Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сүреэгийн халдвар тархсан Хан-Уул дүүргийн 15-р сургуульд хол хорио тогтоохгүй

  Д.Отгонсүрэн 2019-05-14 882

ХӨСҮТ-өөс хийсэн тандалт судалгаагаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхдэд сүреэгийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн гэдгийг тогтоожээ. Харин тус сургуулийн 38 хүүхэд болон нэг багш сүреэгийн халдвар авсан нь тогтоогдсон учраас эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг мэргэжлийн эмч тайлбарлаж байна. 

Сүреэгийн халдварыг сурагчдад халдаасан гэх багш Увс аймгаас тус сургуульд шилжиж ирсэн. Ингэхдээ эмнэлэгийн урьдчилсан үзлэгийг хуурамч бичиг баримтаар үйлдэж сургуульд оржээ. Багш хүн байнга ярьж байдаг. Гэтэл сүреэгийн халдвар нь халдвартай хүн ярих, найтаах, ханиах зэрэгт агаарт тархаж байдаг. Дээрээс нь тус сургуулийн ачаалал их, нэг ангид олон сурагч хичээлдэг, нэг багш олон сурагчтай харьцдаг зэрэг нь халдвар олон хүүхдийг хамарч тархсан гэж үзэж байгаа юм. 

Үүнээс гадна сүреэгийн анхны халдвар илэрсэн даруйд арга хэмжээ аваагүй салбар бүрийн хүмүүст хариуцлага яригдах ёстой гэдгийг ч эрүүл мэндийн сайд онцоллоо.

Бага ангийн сурагчид олноор сүреэгийн халдвар авсан Хан-Уул дүүргийн 15-р сургуульд хол хорио тогтоохгүй. Харин сурагчдын эцэг эхчүүдтэй уулзаж урьдчилан сэргийлэх болон эмчилгээ тусламж үзүүлэх асуудлаар зөвлөлдөн шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө