Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Томуугийн өвчлөлөөс сэргийлж, дархлаагаа сайжруулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна

  Т.Бадамханд 2019-05-15 591

Томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалтыг ЭМЯ болон ДЭМБ ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна

 Томуугийн дэгдэлттэй зөвхөн өвлийн улиралд тэмцдэг байсан бол үүнийг зөв шийдэл биш гал унтраасан байдалтай явж байгааг сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тиймээс томуу томуу төст өвчний халдварыг авахгүй байхын тулд холбогдох мэргэжилтнүүд, эцэг эхчүүд хүүхэд багачуудаа хэрхэн дархлаажуулах шаардлагатайг өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Томуу, томуу төст өвчин, томуугийн цар тахалтай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш гэдгийг салбарын сайд онцоллоо. Олон салбарууд хамтран ажилласны үр дүнд өвчлөлийг бууруулах боломжтой гэж байна.

"Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. 

 Манай улс сүүлийн гурван жилийн байдлаар нийт 300 мянга гаруй тун вакциныг үнэ төлбөргүй авч, иргэдээ вакцинжуулалтад хамруулсан байна.

 

 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Энэ нь зөвхөн гал унтраах байдалтай явж байгааг сайд онцлоод дэгдсэн үед нь сандарч шуурхай ажиллах биш томуугийн халдвар тусахаас өмнө ямар ямар арга хэмжээ авах, хүүхдүүдээ хэрхэн дархлаажуулах зэрэг асуудлыг өнөөдрийн уулзалтаар ярьж байна. Уулзалтанд Ази Номхон далайн бүсийн зөвлөх Масаяа оролцож цар тахлын үед авах арга хэмжээний талаар илтгэл тавьлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө