Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. Сарангэрэл: Сүрьеэ өвчнийг илрүүлэх үзлэг бүх сургуулиудад хийж байна, Төв аймагт мөн илэрсэн

  М.Ариунжаргал 2019-05-16 759

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15 р сургуульд 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилж халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн 97 р сургуульд сүрьеэгийн халдвар авсан 90 гаруй сурагчийг сорил, шинжилгээгээр илрүүлсэн байна. Мөн Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулын станцаар сүрьеэгийн сорил, шинжилгээ хийхэд зургаан сурагч сүрьеэгээр өвчилж , 200 гаруй сурагч халдвар авсан нь илэрчээ.

Сүрьеэ өвчний тохиолдол ихээр илэрч байгаатай холбоотой илрүүлэх сорил, шинжилгээг бүх сургуулиудад хийж байгааг салбарын сайд онцолж байна. Мөн Монгол улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбар иргэдийн дунд дөрвөн чиглэлд илрүүлэх оношилгоог түлхүү хийхээр тусгажээ. Сүрьеэ өвчний тухайд илрүүлэх сорилыг цаашид ч эрчимтэй хийж нэн даруй эмчилгээнд хамруулна гэдгийг хэлж байна.

Эрүүл Мэндийн Яам-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө