Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сүрьеэгийн халдвар авсан ч биеийн дархлаа сайн байвал сүрьеэгээр өвчлөхгүй

  Т.Бадамханд 2019-05-17 940

Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байгаа юм байна.  Сүрьеэгийн илрүүлэг шинжилгээгээр 97 дугаар сургуулиас сүрьеэгээр өвчин илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудалд дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга тайлбар өгч байна.

Хүн бүрийн гарын шуунд тарианы сорви байдаг. Үүнийг сүрьеэгийн сорилын сорив гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Сорил тавиулсан хүүхдүүдийн хувьд хэрвээ сорви 15 см-ээс том байгаа тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн, 10 см орчим байвал халдвар авсан гэж үздэг байна. Халдвар авсан хүн гуч дөчөн жил ч сүрьеэгээр өвчлөхгүй явах боломжтой гэж мэргэжлийнхэн тайлбарлалаа. Харин биеийн дархлаагаа сайжруулж, шим тэжээлтэй хоол унд идэж, унтаж амрах нь сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой юм байна.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сүрьеэгийн илрүүлэг шинжилгээний явцад цаашид авах арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж албаныхан үзлээ.

 

Сүрьеэгийн сорил тавиулсан сурагчид гараа маажих, усанд орох, дааруулах  зэргээс үүдэн улайлгаж, хэмжээг нь томруулах явдал байгааг хэлж байна. Мөн арьс нь эмзэг, хэт мэдрэг хүүхдүүдийнх сүрьеэгээр өвдөөгүй ч сорил тавьсан газар нь үрэвсэх явдал байгаа зэрэг тайлбарыг эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд хэлж байна. Сүрьеэгийн халдвар авахгүй байх нь хувийн ариун цэвэр сахих, бохир орчин, олон нийтийн газар амны хаалт зүүх, шүлс нус цэрээ ил задгай хаяхгүй байх зэргийг анхаарах шаардлагатай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө