Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар улс төр хийхгүй байхыг хүслээ

  Т.Бадамханд 2019-05-23 564

Орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн илрүүлэг шинжилгээг хийж байгаа. Үүний үр дүнд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, халдвар ямар байгааг ил болгож байгаа юм. Нэг сургуульд 38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн зэрэг нь дээрх арга хэмжээ явагдаагүй бол мэдэгдэхгүй байсан гэж ЭМЯ-наас мэдэгдлээ. Илрүүлэлт сайжирсан нь өвчлөл ихэссэн гэсэн үг биш гэж албаныхан хэлж байна.

Одоогоор сүрьеэгийн эсрэг 19 аймагт молекул биологийн аргаар оношлодог аппаратыг хангаад байгаа юм байна. Мөн рентген аппаратаар хангаж өгсөн байна.

Энэ нь сүрьеэ өвчнийг эрт үед нь илрүүлэх, бага дээр нь  эмчлэх зэрэг ажлууд хийгдэж байгааг мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тиймээс хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлаар улс төр хийхгүй байхыг дэд сайд хэлж байна.

Иргэдийг насны ангиллаар нь таван бүлэгт хуваан эрүүл мэндийн үзлэгт оруулж байгаа. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ авч ажиллаж байгааг Эрүүл мэндийн дэд сайд онцоллоо. Мөн алслагдсан оршин суугчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд цаг алдалгүй хамруулах зэрэг олон ажил зохион байгуулж байгааг тодотголоо.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө