Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-05-25 4945

2019/05/27

ХОНЬ 

Өөрийн амьдралын хүлээлттэй асуудлыг бүтэмжтэй баталгаатай болгохын тулд тууштай бай. Хэн нэгэнд боломжоо олоход нь туслах цаг үе. Танд сэтгэл санаа өөдрөг байх тул эерэг сэдлийг эргэн тойрондоо бүрдүүлнэ. Бодол санаагаа хурдан өөрчлөн, хэт ихийг мөрөөдвөл цагийг гарздах болно. Таныг олон тийш самгардуулахгүй байлгаж чадах нэгэн бол сайн хамтрагч болон үнэнч найзууд байх болно.

ҮХЭР 

Энэ өдөр танд сонирхолтой үйл явдал тохиолдож мэднэ. Өмнөө тулгараад байгаа бүх бэрхшээлийг мартан сайхан амарсан бол таны хүслээр энэ өдрийн үйл явдал өрнөж чадна. Зарим хүмүүс ажлаа хэтрүүлэх хийснээс төлөвлөөгүй эвгүй байдалд орох гэж байгааг анхааруулж байна. Бие даах чадвар бусдын анхаарлын төвд байж та энэ өдрийн гол дүр байх болно.

ИХЭР 

Ойр дотнын найз нөхдөд хэцүү зүйл тохиолдох магадлалтай. Та мөнгөгүй байсан ч  түүндээ сэтгэлээрээ туслаарай. Хайртай дотнын хүмүүсээ анхааралтай сонсож, тэдний юу хүсэж байгааг хуваалцах цагийг өөртөө гаргаарай. Дотнын хүний тань таныг гэх сэтгэл буурч эхэлсэн бол түүнийхээ зүрх сэтгэлд дахин өөрийн гэсэн орон зайг эзлэх хэрэгтэй. Зөвхөн үгээр бус бүх л үйл хэргээрээ өөрийн амлалтаа биелүүлж явах хэрэгтэй.

МЭЛХИЙ 

Холимог хандлагатай өдөр. Гэр орны ажилд сайн ч аливаа эд бараа худалдан авахад тааламжгүй байна. Санхүүгээ сайн нягтлан ажлаа төлөвлөх нь зөв. Та онц хэрэггүй бараа авахын оронд мөнгөө хадгал. Сайн ярилцвал та өөрт юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хуучин өс хонзон, өр гомдлоо сэргээн санах нь сөрөг нөлөөтэй. Харин энэ бүхнийг зүгээр л мартаж чадвал эерэг алхам болох юм. Хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь тааламжтай байна.

АРСЛАН 

Танд ирж буй долоо хоногт ажил хэргийн хүрээгээ тэлэх, шинэ төсөл эхлэх, сонирхолтой хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах зэрэг олон үйл явдлууд тохиолдож магад. Нэг үгээр тун завгүй өдрүүд хүлээж байна. Иймд өнөөдөр та дотнын хүмүүстээ цаг гарган идэвхтэй хэлбэрээр сайн амрах хэрэгтэй. Удахгүй та мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх бололтой.

ОХИН 

Залуу хүмүүсийн зүрхэнд хайр дурлалын аялгуу эгшиглэж, баяр хөөртэй байх бололтой. Хэрвээ та өөрийгөө найз нөхдөдөө үнэ цэнэтэй хүн гэж бодож явдаг бол одоо тэднийг сориод үзэх цаг нь. Гарсан үр дүн таныг баярлуулж, эерэг энергиэр цэнэглэх болно. Аливаа олныг хамарсан ажлын зохион байгуулалтад оролцох нь тааламжтай байна.

ЖИНЛҮҮР 

Хэрвээ хайртай хүн тань хачин жигтэй ааш авир гаргаад байгаа мэт санагдаад байвал нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж дуу аялан алх. Од эрхсийн байрлал танд удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа тавих боломж олгоно. Тэвчээртэй бай. Хамгийн гол нь та буруугүй бол бүх л зүйлд тайван ханд. Харин өөрийн алдааг мэдэж байвал цаг алдалгүй илчилж, буруугаа хүлээ.

ХИЛЭНЦ 

Та амьдралдаа тулгарах саад бэрхшээлийг хөнгөлөхийн тулд  тэвчээртэй байх нь чухал. Ойр дотнын хүмүүстээ итгэх нь чухал байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, биеэ чийрэгжүүлэх алхам хий. Үүнийг тийм ч үнэтэй бус аргаар хэрэгжүүлэх боломж өргөн болсон тул эргэлзэх хэрэггүй. Гадуур гарахдаа хол явах бол машинаа найдвартай байгаа эсэхийг сайн шалга. Эс тэгвээс танд энэ өдөр техник хэрэгслийг эвдрэл гэмтэл тохиолдож болзошгүй байна.

НУМ 

Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхэд тааламжтай өдөр. Таны хичээл зүтгэл хувийн амьдралд тань ашиг тусаа өгнө. Хайртай хүмүүс бие биедээ улам ойртох үйл явдал болно. Ганц бие хүмүүс романтик хосоо эрж хайсаар байх бололтой. Оюутан сурагч нумынхан шалгалтандаа сайн бэлдэх цаг гарга. Өнөөдөр зөв тооцоолсон хөрөнгө оруулалт нь үр дүнд хүрнэ. Шинэ танилуудаас ирэх эелдэг хандлагад болгоомжтой хандаарай.

МАТАР 

Өнгөрсөн явдлаас үүссэн шарх таны оюун ухааныг сатааруулах магадлалтай тул хий мөрөөдөх нь бүтэшгүй дурсамж л үлдээх болно. Хэт санаашрал таны сэтгэл санаа түгшүүртэй байлгах тул аль болох завгүй байхыг хичээ. Ой дотнын хэн нэгний санаачилсан үйл ажиллагаа таны сэтгэл санааг сэргээх тул үүнийг ашиглан ирээдүйдээ итгэх итгэлээ нэмэгдүүл. Энэ өдөр эртхэн амарч, сэтгэл санаагаа цэгцэл.

ХУМХ 

Ихэнх хүмүүс эрч хүчтэй байж сайхан амрахыг хүснэ. Өнөөдөр сайхан сэтгэл эсвэл сэтгэл хангалуун байдлыг та маш их үгүйлэх болно. Аливаа муугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, амьдралаасаа таашаал авахыг хичээ. Хэрвээ хайртай хүнтэйгээ сүүлийн үед сайн ойлголцохгүй байгаа мэт санагдаад байвал нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, түүнийхээ хүссэн бүхнийг өгөхийг хичээ.

ЗАГАС 

Та өөртөө амрах зав чөлөө гаргаарай. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэт их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, оройхон босч хувийн ажлаа л амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх тул дуртай зүйлээ хийн алжаалаа тайл. Та ирэх өдрүүдийн ажилд өөрийгөө бэлдэж идэвхтэй байдлаар амрах хэрэгтэй гэж одод зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө