Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинэ найруулгаар эргэн ирсэн "Хайрын виз" жүжиг дахин тайзнаа

  Т.Бадамханд 2019-06-13 337

УДЭТ-т Хайрын виз жүжгийг үзсэн хүн бүр шинэхэн найруулагчийн ур чадварыг дүгнэжээ. 13 жилийн өмнө тоглогдож байсан тус жүжгийг сургуулиа төгсөөд удаагүй, шинэхэн залуухан найруулагч найруулан тавьж байгаа гэнэ.  Хойд хөршид сургуулиа төгсөөд ирсэн М.Батболд найруулагч анхны бүтээлдээ Драмын театрынхан болоод үзэгчдээр дүн тавиулжээ. Жүжгийг үзсэн зарим нь залуухан найруулагчийн ур чадварыг магтан сайшааж байсан сурагтай. Залуусын хайр дурлал, ээдрээт харилцааг харуулсан Хайрын виз жүжиг энэ сарын 7-ноос эхлэн УДЭТ-ын тайзнаа тоглогдож байгаа. Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн болон МУГЖ Ж.Оюундарь, МУСТА М.Түвшинхүү нар тогложээ. Хайрын виз жүжиг, хүн бүрийн зүрхийг уярааж, сэтгэлийг догдлуулж байгаа гэсэн шүү. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө