Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трампын нэрээр Голаны өндөрлөгт суурин байгуулна

  Б.Оюун 2019-06-17 375

Израилийн засгийн газар Голаны өндөрлөгүүдэд байрлалтай газарт “Рамат-Трамп” буюу "Трампын өндөрлөг" гэсэн нэртэй шинэ суурин барьж байгуулахаар төлөвлөн шавыг нь тавьж, нээлтийн арга хэмжээ хийсэн байна. Шинээр барих сууринг АНУ-ын ерөнхийлөгч Трампын нэрээр нэрлэж, ийм маягаар Вашингтоны тэргүүнд бэлэг барьж байгаа юм.

Израилийн засгийн газар ийм маягаар Сирийн талтай газар нутгийн маргаантай бүс нутаг болох Голаны өндөрлөгийг АНУ-ын тал Еврейн улс орны салшгүй нутаг орон гэдгийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасанд нь талархаж байгаа юм. 

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху шинээр баригдах суурингийн шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ: -Бид Израилийн тусгаар байдал, хилийн бүрэн бүтэн халдашгүй байдлыг өмгөөлөн хамгаалсан Израилийн ард түмний анд нөхөртөө талархал илэрхийлэх нь зүйтэй юм. Бид цаашид Голаны өндөрлөгийг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэжээ.

Энд болсон ёслолын ажиллагаан дээр Израиль дахь АНУ-ын элчин сайд Дэвид Фридман уригдан оролцсон байна. Фридман шинээр барих сууринг Ерөнхийлөгч Трампын нэрээр нэрийдэх гэж байгаа нь саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулсан сайхан бэлэг боллоо гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө