Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдаан Монголд болно

  admin 2019-07-17 581

Олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдааныг энэ сарын 21-26-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү уралдаантай холбоотойгоор Монголын бартаат замын авто спортын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гурав хоногийн дараа зохион байгуулагдах “RFC Mongolia 2019” уралдаан нь эхний таван байрыг шалгаруулах бөгөөд шалгарсан тамирчдад Малайз улсад болох олон улсын уралдаанд оролцох эрх олгох юм. Тус тэмцээнийг монголд зохион байгуулснаар бартаат замын спорт хөгжих, бага оврын машин механизмын үйлдвэрлэл илүү хөгжих, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой аж. 

Rainforest Challenge /RFC/ уралдаан нь дэлхийд чансаагаараа аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт ордог бартаат замын авто спортын томоохон тэмцээн юм. Монголын бартаат замын авто спортын холбоо тус тэмцээнд 22 дахь орон нь болж элсжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө