Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинэ хичээлийн жилд багш, сурагчдын ачаалал 35,5 хувиар буурна

  Т.Бадамханд 2019-08-05 905

Салбар яамнаас боловсролын чанар хангалтгүй байгаа нь анги дүүргэлт хэтэрсэн, багш нарын ачаалал хэт ихэссэнтэй холбон тайлбарлах болсон. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. үүний үр дүнд багш сурагчдын ачаалал эрс буурна гэж албаныхан харж байна.

Боловсролын хүрээлэнгээс бага ангийн сурагчдын хичээл, даалгавар зэргийн ачааллыг судалсан байна. судалгаагаар сурагчид хэт их ачаалалтай, мөн сургалтын хөтөлбөрт хичээлийн давхардал их байгаа зэргийг тогтоожээ. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын гэрийн даалгаварын цагийг бууруулах, хичээлийн давхардал зэргийг арилгахаар болсон байна.

Өнөөдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд яамны шинэ бодлого, сайжруулсан хөтөлбөрийг түгээх сургагч багш нарыг бэлтгэж байна. 2019-2020 оны хичээлийн жилд боловсролын систем илүү ухаалаг ажиллана гэж салбар яам үзэж байна. 

Боловсролын яамнаас сургалтын хөтөлбөрийг 10 жилд нэг удаа өөрчлөх бодлого баримталж эхэлсэн. Тэгэхээр 2024 онд одоогийн сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх боломжтой гэдгийг албаныхан дурьдлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө