Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЦЮРИХ ХОТЫН ЛИММАТ ГОЛЫН УС НОГООН ӨНГӨНД ХУВИРЧЭЭ

  Б.Оюун 2019-09-12 162

Швейцарын Цюрих хотын дундуур урсах Лиммат нэртэй голыг зүүний хүчний идэвхитнүүд ногоон өнгөнд хувиргажээ. Цюрих хотын Крейс-1 дүүргийн орчимд, гүүрийн дэргэдэх хэсэг газрын усыг ногоон өнгөнд хувиргаж, ийм маягаар эрх баригчдын анхаарлыг татахыг хүссэн байна.

Хотын байгаль орчны алба, цагдаа хүчнийхэн, мөн голын эргүүлийн албаныхан Лиммат голын усыг ногоон өнгөнд хувиргасан үйлдлийг шалгаж, энэ бүхний ард хэн зогсч байгааг тогтоохоор ажиллаж байна. Голын уснаас дээж аван шинжилж хүн ам болоод байгаль орчин, голын эх ундаргад сөрөг нөлөөгүй болохыг тогтоосон байна. Чухам ямар зорилгоор энэ үйлдлийг хийсэн нь тодорхойгүй байгаа энэ бүхний ард зүүний бүлэглэл байгааг тогтоосон байна. Магадгүй тэд ийм маягаар эрх баригчдынхаа анхаарлыг татаж, 2019 оны 10-р сарын 20-нд болох парламентын сонгуулийн өмнө ийм маягаар улс төрийн алхам хийсэн байж болохыг үгүйсгээгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө