Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Арцны уусмалаар ханиад хатгааг эмчилж болдог

  Б.Уянга 2016-12-21 4814

Ханиад томуу ихсэж багачуудын ханиад хүндэрч хатгаа болж байгаа энэ үед эцэг эхчүүддээ арц ашиглан ардын эмчилгээ хийх арга танилцуулж байна. 20 грамм усанд амны халбага арц хийж халаагаад усны уур намдангуут 2 давхарласан марлан дээр арцны уусмалаа тарааж тавиарай.  Марль жигд арцтай болсны дараа хүүхдийн нурууг түлчихээргүй хэт халуун биш байгааг шалгаж нуруунд нь тавьж хөдөлгөөнгүй боогоорой. Ингээд нэг хонуулсны дараа арцны уусмал шингэж марль хатсаны дараа авна.  Хэрвээ хүсвэл хүүхдийн нуруунд араас нь тос түрхэж өгч болно. Энэ аргыг 2-3 удаа хэрэглэсний дараа ханиад хатгаа эдгэж эхэлдэг байна.  Нялх нярайгаас эхлээд насанд хүрсэн хүн ч хэрэглэж болох энэ аргыг туршаад үзэхийг зөвлөж байна.  Ардын бор эмчилгээ амьдралд хэрэг болдог баялаг түүхийг Монголчууд андахгүй мэдэх биз ээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан