Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шарталтаас түргэн салах энгийн аргууд

  admin 2016-12-23 6331

Шарталт гэдэг үгийг уншихад л эвгүйрхэж байгаа биз. Толгой эргэн дотор муухайрч бүтэн өдрийн турш алтан цагийг тань авах үе гардаг. Тэгвэл доорх аргуудаас гэртээ байгаа, хэрэглэх боломжтойг нь туршаад үзээрэй.

1. Ginger (Цагаан гаа)


Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд олон ач тустай байдаг. Цагаан гаатай цай ууснаар дотор муухайрах нь багасч таныг тайвшруулах болно. Гэвч та ходоодоо хоосон үед хэрэглэх нь тохиромжгүй юм байна шүү.

2. Зөгийн бал


Зөгийн бал нь антиоксидант (үл исэлдүүлэгч) ихээр агуулдаг. Польш улсад шарталтын үед зөгийн балыг өргөст хэмхний шүүстэй хольж хэрэглэдэг байна. Танд өргөст хэмхний шүүс бэлэн байхгүй бол 2 халбага зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно.

3. Өндөг


Өндөг амин хүчил агуулдаг тул архинд агуулагддаг этилийн спиртийг задлахад тустай байдаг. Та өглөөний цайгаа ууж чадахгүй байгаа бол өмнө нь 1ш түүхий өндөг хагалаад уугаарай.

4. Кола


Энэ Монголчуудан хувьд хамгийн түгээмэл арга байх. Зарим хүмүүс кола-г шар тайлах зорилготой үүссэн гэж ярьдаг. Кола хоол сайн шингээдэг болохоор спиртийг ч мөн сайн задалдаг байж болох юм.

5. Банана + Эрч хүчний ундаа


Архи уусны дараа хүний бие шингэнээр болон B-гийн төрлийн витаминаар  дутагддаг. Тамирчдийн хэрэглэдэг эрч хүчний ундаа нь алдагдсан шингэнийг маш хурдан хугацаанд нөхдөг ба банана нь B витаминаар баялаг тул шартсан үедээ хэрэглээд үзээрэй.

6. Помидорны жүүс


Помидорны жүүс нь бодисын солилцоог эрчимжүүлэх тул таны цусан дахь спиртийг түргэн гадагшлуулах тустай. Энэ нь нэг талаар шар тайлах нөгөө талаар таны өглөөний цайнаас авах эрдэс бодисуудыг агуулсан байдаг тул давхар ашигтай юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан