Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Таны биед дараах 10 шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ аваарай!

  М.Даваадулам 2017-02-14 8777

Бидний бие организм бол дотоод эд эрхтний үйл ажиллагаанд гарсан доголдлын тухай мэдээлэл илгээж байдаг “нүсэр бүтэцтэй” механизм юм. Гэвч бид тэдгээр мэдээлэлд төдий л анхаарал хандуулдаггүйн улмаас, нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхаарал хандуулж, эмчид үзүүлээгүйгээс өвчнийг даамжруулдаг байна.

Тиймээс таны биед дараах 10 шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Нүдний доогуур хөхрөх

© pixabay  

Нойр дутуу явснаас нүдний доогуур хөхөрч болно. Эмч нар хоногт 7-8 цаг унтахыг зөвлөж байна. 

Тэгвэл цус багадсан үед мөн нүдний доогуур хөх туяа үүсдэг байна. Цусан дахь улаан бөөмийн тоо цөөрснөөр, доод завхины арьс бараан өнгөтэй болдог гэнэ. 


Хурууны өнгө өөрчлөгдөх

© commons.wikimedia  

Таны хурууны өнгө өөрчлөгдөөд байна уу? Тэгвэл Рейногийн эмгэг үүссэн байж болзошгүй. Рейногийн эмгэгийн үед хүйтэн орчинд судас агшиж, улмаар гарын хуруу цайж, хөхөрч, улайх зэргээр арьсны өнгө нь өөрчлөгдөн харагддаг.


Харж буй зүйл бүрсийх

© depositphotos  

Хэрэв таны нүд ядарч, өмнө нь тод хардаг байсан зүйлсийг харахад хүндрэлтэй болж, бүрсийж харагдаад байвал таны холын хараа муудсаныг илтгэнэ. Эсвэл нүдний өвчлөл ч үүссэн байж болно. Тиймээс нүдний эмчид хандахыг зөвлөж байна. 


Нүд "жирэлзэх"

© ted  

Нүд жирэлзэж, янз бүрийн толбо, судал зэрэг харагдах нь бий. Ялангуяа тод гэрэлтэй орчинд ийнхүү жирэлзэх нь бий. Хэрэв энэ үзэгдэл долоо хоногоос илүү урт хугацаагаар үргэлжилбэл нүдний эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нь нүдний өвчлөлийн дохио байж ч мэднэ.


Гэдэс "хоржигнох"

© eastnews  

Гэдэс "хоржигнох" нь ходоодны үйл ажиллагаатай холбоотой. Таны ходоод гэдэс хааяа ийнхүү "хоржигнодог" бол айх зүйл үгүй. Харин тогтмол "хоржигнож", бүр өвчин мэдрэгддэг бол дотрын эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. 


Арьс гуужих

© pixabay  

Арьс хуурайшиж, гуужих нь таны бие организмд аминдэм дутагдсаныг илтгэнэ. Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэснээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Харин арьс гуужих төдийгүй загатнаа үүссэн бол эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. Мөөгөнцрийн өвчлөл үүссэн байж болзошгүй.


Үнэрлэх мэдрэмж буурах

© depositphotos  

Нас ахих тусам үнэрлэх мэдрэмж буурах нь мэдрэлийн тогтолцоо гэмтэж байгаатай холбоотой. Харин та нас залуу боловч үнэрлэх мэдрэмж тань буураад байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Ханиад болон вирусын гаралтай бусад өвчлөлийн үед ч үнэрлэх мэдрэмж буурдаг байна. 


Зовхи татах

© depositphotos  

Зовхи удаан хугацаанд тасралтгүй татах нь нүд хэт ядарсныг илтгэнэ. Зовхи татахыг зогсоохын тулд хүйтэн усанд хөвөн чийглэж, жин тавихыг зөвлөж байна. Энэ арга үр дүнгээ өгөхгүй бол, мэдрэлийн эмчид хандахыг зөвлөе. Магадгүй мэдрэлийн хэт их ядаргааны улмаас зовхи тань татаж байж болзошгүй. 


Чих "дүнгэнэх"

© depositphotos  

Тиннитус гэдэг нь чих "дүнгэнэхийг" хэлнэ. Зарим хүн чих дүнгэнэх нь эрүүл мэндэд ямар нэгэн хоргүй гэж үздэг учраас төдий л анхаарал хандуулдаггүй. Тэгвэл чих тогтмол "дүнгэнэх" нь таны бие өвчилснийг илтгэнэ. Магадгүй, мэдрэлийн ядаргаанд орсон, г.м. Мөн таны ажил мэргэжилтэй холбоотойгоор чих тань "дүнгэнэх" нь бий.


Мөр мултрах

© depositphotos  

Зарим хүний мөрний үе наац цааш холхих нь бий. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал, мөрний яс мултарсныг илтгэнэ. Энэ нь төрөлхийн болон спортоор хичээллэсний ч үр дүнд бий болдог. Гэхдээ мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэйг сануулъя. Анхаарал хандуулахгүй явснаар, хүнд бэртэл болгон сэдрээх аюултай.

Нүүр зураг: commons.wikimedia

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан