Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жимс, ногоог шинээр нь хадгалах батлагдсан 18 арга

  М.Даваадулам 2017-02-14 5672

Хадгалахаас өмнө бүү угаа

© flickr/NatalieMaynor  

Жимс, ногоог хадгалахаас өмнө угаахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв хэт бохирдсон харагдвал хуурай алчуур, салфеткаар арчих нь зүйтэй. Муудаж, хөгцрөхөөс сэргийлсэн жимс, ногооны байгалийн хальсан гадаргууг та угааснаар гэмтээх сөрөг талтай.

 


Жимс, ногоог хуурай нөхцөлд хадгалаарай

© Marin mama cooks  

Чийг дааснаар жимс, ногоо хөгцрөх аюултай. Тиймээс жимс, ногоог хадгалахаас өмнө хуурай болтол нь сайтар арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Мөн хадгалах савныхаа доор цаасан алчуур дэвсээрэй. Ингэснээр чийгийг шингээж, хөгцрөхөөс сэргийлнэ.


Авокадог цаасан уутанд хадгална

© wikihНow  

Бүрэн боловсроогүй авокадо жимсийг цаасан уутанд хийж, аль эсвэл цаасанд ороож хадгална. Харин бүрэн боловсорсон авокадо жимсийг гялгар уутанд хийж, хөргөгчинд хадгалаарай.


Зарим жимс, ногоог хөргөгчинд хадгалж болохгүй!

© all you  

Чинжүү, өргөст хэмх, улаан лоолийг өрөөний хэмд хадгална. Хөргөгчинд хадгалвал чинжүүний амт, хатуу байдал үгүй болно. Харин улаан лооль болон өргөст хэмх хөргөгчинд зөөлрөх сөрөг талтай.

Мөн боловсорч гүйцээгүй жимс, ногоог хөргөгчид хадгалж болохгүй. Өрөөний хэмд боловсорч дууссаных нь дараа хөргөгчинд хийх нь зүйтэй. Үгүй бол, боловсорч амжилгүй муудна. 


Гадил жимсний ишийг ороогоорой

© Stephanie  

Гадил жимсийг хөргөгчинд хадгалахдаа иш хэсгийг нь хүнсний уутаар ороогоорой. Ингэснээр харлаж, амт нь үгүй болохоос сэргийлнэ. Гадил жимсэнд чийг хэрэгтэй учир чийг алдахаас сэргийлж, иш хэсгийг нь хүнсний уутаар ороохыг зөвлөж байна. 


Хальсыг нь арилгаж, хэрчсэн ногоог усанд хадгална

© Hickery holler farm  

Хальсалж, хэрчсэн лууван, редис зэрэг ногоог усанд хийж, удаан хугацаагаар хөргөгчинд хадгалж болно.

Хоол хадгалах хуванцар сав, таглаатай шилэн сав зэргийг ашиглахад тохиромжтой.


Жимс, ногоог хөргөгчний "дулаан" тасалгаанд хадгална

  © Popsugar.  

Хадгалах температур бага байх тусам амт үнэр, шинэлэг байдал хурдан алдагдана. Тиймээс жимс, ногоогоо аль болох шинээр нь хадгалахыг хүсвэл хөргөгчнийхөө дулаан тасалгаанд хадгалаарай.


Зарим жимс, ногоог хамт хадгалж болохгүй

© Nataly Studio/shutterstock  

Зарим жимс ногоо боловсорч гүйцсэний дараа "этилен" хий ялгаруулдаг. Гадил, чангаанз, лийр, гуа, чавга, манго, улаан лооль зэрэг нь боловсорч гүйцсэнийхээ дараа "этилен" хий идэвхтэй ялгаруулдаг. 

Тэгвэл алим, хаш, өргөст хэмх, шиигуа, төмс, хулуу, лууван, брокколи зэргийг дээрх жимс, ногоотой хамт хадгалснаар хурдан муудах аюултай. Тиймээс эдгээр жимс, ногоог өөр хооронд нь хамт хадгалахгүй байхыг зөвлөе.


Сонгино, төмсийг хамт хадгалж болохгүй

  © Dering Hall  

Сонгино, төмсийг хамт хадгалснаар дөнгөж тариалангийн талбайгаас авчирсан шинэхэн төмс ч хурдан хугацаанд зөөлөрч муудна. 


Сонгино, сармисыг харанхуй орчинд хадгалаарай

  © The yummy life  

Сонгино болон сармисыг агаар орох нүх гаргасан цаасан уутанд хийж, харанхуй, мөн хуурай газарт хадгалбал зохистой. 


Төмс гэрэлтэй орчинд хурдан мууддаг

  © All about potatoes  

Төмсийг нарны шууд тусгалаас хол хадгалах хэрэгтэй. Учир нь гэрэлтэй орчинд хадгалснаар хурдан зөөлөрч, муудахаас гадна таны бие организмд ч хортой нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс харанхуй орчинд модон, хуванцар хайрцаг болон сагсанд хадгалахыг зөвлөж байна. 


Төмстэй хамт алим хадгалаарай

© АО  

Төмстэй хамт 1-2 ширхэг алим хадгалаарай. Тэгвэл төмс удаан хугацаанд муудахгүй, шинэ хэвээр байх болно.


Хэрээний нүд ургамлыг баглаа цэцэг адил хадгална

© AO  

Дэлгүүрээс худалдаж авсан шинэхэн хэрээний нүдийг яг л цэцгийн баглаа адил усанд хийж хадгална. Ингэснээр илүү удаан хугацаанд шүүслэг, шинэхэн байдлаа хадгална.


Брокколи, өнгөт байцаа чийгэнд дуртай

© Satapat/shutterstock  

Брокколиг мөн л адил цэцгийн баглаа адил усанд хийж хадгална. Харин цэцгэн хэсгийг нь нойтон алчуураар хучвал бүр ч үр дүнтэй. Усыг нь мэдээж ойр ойрхон сольж, алчуурыг норгож байх хэрэгтэй.

Өнгөт байцааг ч мөн адил чийгтэй алчууранд ороож хадгална. Эсвэл хүнсний скочоор ороож хадгалж болно. Ингэхдээ агаар оруулах үүднээс хүнсний скочоо цоолж нүхнүүд гаргаарай.


Өрөөний хэмд хадгалж буй ногоонд цэвэр агаар чухал

© Pallet furniture diy  

Хүнсний ногоог өрөөний хэмд хадгалж байна гээд битүү хайрцаганд, аль эсвэл битүү шүүгээнд хийж болохгүй. Агааргүй орчинд хурдан муудна. 

Тиймээс агаар солилцох боломжтой, задгай модон аль эсвэл хуванцар саванд хадгалаарай. 


Загасыг мөнгөлөг цаасанд ороож хадгална

  © justalittlenutty  

Түүхий загасыг мөнгөлөг цаасанд ороож, хөргөгчинд хадгална. Гялгар уутанд хийж хадгалбал амтаа алдаж, зөөлрөх болно.


Улаан лоолийг иш хэсгээр нь дээш харуулан хадгална

© Full plate living  

Улаан лоолийн иш хэсэг нь хамгийн эмзэг хэсэг. Учир нь энэ хэсгээсээ эхэлж улаан лооль мууддаг. Тиймээс энэ хэсгийг дээш харуулж хадгалаарай.


Усан үзмийг гялгар уутанд хадгалаарай

© Full plate living  

Зөөлөн усан үзмийг хадгалж болохгүй, шууд идэхийг зөвлөж байна. Харин хатуу усан үзмийг гялгар уутанд хийж, аль эсвэл хүнсний уутаар ороож хөргөгчинд хадгалахыг зөвлөж байна. Ингэснээр шүүслэг, хатуу, шинэлэг байдлаа удаан хадгална. 

Усан үзмийг хадгалахдаа жижиг жижиг хэсгээр нь тусад нь гялгар уутанд хийж хадгалбал үр дүнтэй. 

Нүүр зураг: Marin mama cooks

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан