Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шампуньдаа ердөө гурван орц нэмснээр үс унах асуудал ард хоцорно!

  М.Даваадулам 2017-03-07 35520

Үс яагаад унадаг вэ? Шинжээчид үс уналтыг стресс, уур бухимдал, жирэмслэлт, огцом жин хаях зэрэг олон шалтгаантай холбон тайлбарладаг.

Гэхдээ өөр бусад шалтгаан ч үс унах явцыг түргэсгэдэг. Уур бухимдал нь дааврын тэнцвэрийг алдагдуулж, их хэмжээгээр үс унахад хүргэж болно.

Үс уналтыг зогсоох гэрийн нөхцөлд хэрэглэж болох аргыг танд танилцуулж байна.


Гэрийн нөхцөлд үс уналтын эсрэг шампунь хэрхэн бэлтгэх вэ?

Нэгдүгээрт, та pH-ийн тэг агууламжтай шампунь сонгох хэрэгтэй. Энгийн хүүхдийн шампунь ч байж болно. Тус шампунь нь үс уналтын эсрэг шампунийн гол орц болох юм.

Мөн дахин 3 орц шаардлагатай:

  1. Розмарины эфирийн тос – энэ нь хуйханд хүрэх цусны эргэлтийг нэмэгдүүлснээр, үсний угийг бэхжүүлэх ач тустай.
  2. Нимбэгний эфирийн тос –  гайхалтай ариутгах үйлчилгээтэй тул таны хуйхыг гүн цэвэрлэнэ.
  3. Е аминдэм – үс уналтыг зогсоох үйлчилгээтэй.

Үс уналтыг зогсоох шампунийн жор:

Хүчиллэгийн агууламж багатай эсвэл хүүхдийн шампунь дээрээ 10 дусал розмарины эфирийн тос, 10 дусал нимбэгний эфирийн тос нэмж хутгана. Дараа нь хоёр дусал Е аминдэмээ нэмээд сайтар холино. Шампуниа хэрэглэхийн өмнө сайтар сэгсрээрэй.

Хэрэглэх арга:

Гэрийн нөхцөлд бэлтгэсэн тус шампунийг хоёр хоногт нэг удаа хэрэглэвэл тохиромжтой. Шампуниа үс болон хуйхандаа түрхэж, сайтар иллэг хийгээд, 10 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаарай.


Үр дүн нь таныг гайхшруулна. Хэдэн долоо хоногийн дараа л таны үсний уналт багасч, шинэ үс ургаж эхэлснийг анзаарах болно!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан