Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кофендоо хоёр орц нэмснээр бодисын солилцоогоо түргэсгэж, жингээ хаях болно!

  М.Даваадулам 2017-03-07 10188

Өглөөний кофегоо “өөх шатаагч” болгон хувиргах боломжтой.

Маш олон хүн өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг. Америк эрдэмтдийн саяхан явуулсан судалгаагаар, кофе нь эрч хүч бэлэглэх ундаанаас ч илүү их ач тустай болохыг тогтоожээ. Тодруулбал, хэрэв та илүүдэл жингийн асуудалтай бол өглөөний кофегоо “өөх шатаагч” болгон хувиргах боломжтой.

Бидний хүргэх гэж буй аргыг хэрэглэснээр нэг сарын хугацаад 4-5 кг хүртэл жин хаях боломжтой нь судалгаагаар тогтоогджээ.

Кофендоо хоёр орц нэмэхэд л хангалттай. Итгэмээргүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ үр дүнтэй.

“Өөх шатаагч” кофены жор:

  • 3/4 аяга наргил модны тос /кокосын тос/,
  • 1 цайны халбага нунтаг шанцай /корица, синнамон/,
  • 1/2 аяга зөгийн бал /нэмэхгүй ч байж болно/,
  • 1 цайны халбага какао /нэмэхгүй ч байж болно/.

Хэрхэн бэлтгэх вэ?

  • Жижиг аяганд бүх орцоо нийлүүлэн уустал нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа жижиг шилэн саванд хийж, хүйтэн газарт хадгална.
  • Өглөөний кофендоо хүйтэн газарт хадгалсан бэлдмэлээсээ 1-2 цайны халбагыг нэмж, хэрэглээрэй /кофегоо халуун байхад нь нэмнэ/.

Кофегоо ч уугаад, жингээ ч хасаарай!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан