Холимог болон тослог арьстай охид бүсгүйчүүдийн тулгардаг асуудлын нэг бол яахын аргагүй нүхжилт. Нүхжилтийг гоо сайхны бүтээгдэхүүн, кремээр төдий л далдалж болдоггүй шүү дээ.
Буруу арчилгаа, буруу хооллолт, чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь нүхжилт үүсэх шалтгаан болдог. Мэдээж нүхжилтийг ор мөргүй алга болгох боломжгүй. Харин агшааж, үхэжсэн арьсыг гуужуулах боломжтой.
Үүнд цагаан шавран маск танд тусална. Маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Учир нь бөглөрсөн нүхийг агшаах нь үр дүнгүй шүү дээ.
Цагаан шаврыг зуун настын шүүстэй хольж хутгана. Дараа нь бүлээн усаа бага багаар цөцгий адил зуурмаг болтол нэмж хутгана.
Энэ маск нь нүхжилтийг багасгахаас гадна сэвх, нөсөө толбыг ч бүдгэрүүлэх ач тустай. Цагаан шавар нь нүүрний арьсыг цайруулах үйлчилгээтэй.