Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Яагаад ядам хуруунаас цусны шинжилгээ авдаг вэ?

  М.Даваадулам 2017-03-16 5473

Хүний биеийн бүх хэсэгт урсаж байгаа цус нэг л бүтэцтэй. Тэгвэл яагаад ядам хуруунаас цусны шинжилгээ авдаг вэ?

Анагаах ухаанд зүгээр нэг гэнэтийн зүйл гэж үгүй. Тиймээс үүний шалтгааныг эмч мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлаж байна. 


Хурууны өндөг нь цусны шинжилгээ авахад хамгийн тохиромжтой. Учир нь үсэрхэг давхар үгүй, мөн олон тооны судас дайрдаг байна.

Түүнчлэн заавал ч үгүй ядам хуруунаас авдаг явдлыг дараах 3 шалтгаанаар тайлбарладаг. Үүнд:

1. Халдвар авах эрсдэл харьцангуй бага

Арьсыг хатгаснаар аливаа халдвар тухайн зүүгээр дамжих эрсдэлтэй. Эрхий хуруу болон долоовор хурууны арьсны доод давхарга бугалганы давхаргатай шууд холбогддог. Тиймээс халдвар орсон тохиолдолд шууд бугалганд дамжих аюултай. Харин бусад хурууны арьсны доод давхарга "тусгаарлагдсан" байдаг учир халдвар дамжих эрсдэл харьцангуй бага. 

2. Хурдан эдгэдэг

Гарын бусад хуруутай харьцуулахад ядам хуруу нь харьцангуй бага хөдөлдөг. Тиймээс ядам хуруун дээр үүссэн шарх харьцангуй хурдан эдгэдэг. Ингэснээр халдвар тархах эрсдэл ч бага байдаг.

3. Өвдөлт

Ядам хуруу нь төдий л гарын хөдөлгөөнд оролцдоггүй. Тиймээс арьс нь харьцангуй зөөлөн. Цаашлаад хатгаж, шинжилгээ авахад хялбар, мөн бага өвддөг байна. 

 

Нүүр зураг: damikh.meta.ua/depositphotos 
Эх сурвалж: simphealth

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан