Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гүн үрчлээсийг ч долоо хоногт арилгах залуужуулах маск хэрхэн бэлтгэх вэ?

  М.Даваадулам 2017-03-20 150151

Зөөлөн булбарай, толигор арьстай болмоор байна уу? Тэгвэл энэхүү маск нь нүүрний арьсыг “залуужуулж”, арьсыг чангалж, нүүрний өнгийг гэрэлтсэн болгоно. Та долоо хоногийн дотор л үр дүнг нь мэдрэх болно.

Тус маскны орц болон хэрхэн бэлтгэж, хэрэглэх арга тун хялбар гэдгээрээ давуу талтай.

Таны арьсыг залуужуулах бүх л орц тус масканд багтсан. Мөн та хэдэн ч настай байсан тус маскийг хэрэглэж болохоороо давуу талтай.

Үр дүн нь гайхалтай!

Мөн та тогтмол, удаан хугацаанд хэрэглэснээр үйлчилгээ ч гайхалтай байна.

Нэг удаа хэрэглэхэд таны арьс илүү цэвэр, илүү толигор, илүү булбарай болно.


Орц:

  • 1/3 боловсорч гүйцсэн гадил жимс,
  • 1 цайны халбага сүү эсвэл цөцгий,
  • 1 цайны халбага нунтагласан цагаан будаа,
  • 1 цайны халбага нунтагласан овъёос,
  • 1 цайны халбага нунтагласан хушга.

Хэрхэн бэлтгэх вэ?

  1. Гадил жимсээ нухаж, дээрээс нь сүү нэмнэ.
  2. Нухаж, нунтагласан цагаан будаа, овъёос, хушга самараа гурил адил болтол нунтаглана.
  3. Орцуудаа хооронд нь хольж хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Урьдчилан цэвэрлэсэн нүүрэндээ бэлэн болсон маскаа иллэг хийх маягаар түрхэнэ. Маскийг хүзүү болон цээжиндээ мөн түрхэж болно.
  2. Маскаа 20 минут болгоно.
  3. 20 минутын дараа гараа бүлээн усаар норгож, нүүрэн дээрх маскаа зөөлөн үрж, арьсаа гуужуулах маягаар иллэг хийнэ.
  4. Дараа нь бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхээрэй.

Цагаан будаа нь арьсыг толигор болгодог. Мөн хор гадагшлуулагч антиоксидант ихээр агуулсан учир арьсны нүх сүвийг цэвэрлэж, тогтсон хорт бодисыг гадагшлуулна. Ингэснээр арьсыг залуужуулах үйлчилгээтэй.

Овъёос нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлнэ.

Хушга нь арьсыг чангалж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

Энэхүү маскийг хэрэглэсний дараа таны арьс цэвэр, толигор болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан