Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хачигт хазуулах тохиолдол ихэсчээ

  Г.Болорсүх 2017-04-11 3242

Хачигт хазуулах, хачигт халдвараар өвчлөх тохиолдол сүүлийн үед нэмэгджээ. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсч байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг юм байна.

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн зургаа нь хачигт халдвар болох нь батлагджээ.

Хаврын цагт ой модонд аялах болон ямаа самнах, зуны эхэн саруудад хонины ноос хяргах үеэр хачигт хазуулах нь түгээмэл.

Харин хачиг гэгч ямар хортой болохыг тэр бүр мэддэггүй. Хачигт энцефалит нь хачгаар дамжин хүний мэдрэлийн вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм байна.

Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулбал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэл үүсгэдэг байна.

Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан