Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Европын хөлбөмбөгийн холбоо Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг буруутгав

  М.Даваадулам 2017-04-21 901

Европын хөлбөмбөгийн холбоо Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг буруутгалаа. “Ливерпүүл” багийн хамгаалагч Мамаду Сакогийн тоглолтод оролцох эрхийг нь хассан явдал үндэслэлгүй байсан гэж УЕФА үзэж байна.

Мамаду Сакогийн цусны шинжилгээнээс “хигенамин” гэх бодис илэрсэн шалтгаанаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг түүний тоглолтод оролцох эрхийг 30 хоног хассан.

Ингэснээр Европа лигийн 2015/16 оны улирлын хагас финал болон финалын тоглолтыг мөн “Евро-2016” АШТ-ийг тус тус өнжихөд хүрсэн юм. Харин хожим тамирчны цуснаас илэрсэн гэх “хигенамин” гэх бодис нь хориотой эм, бэлдмэлийн жагсаалтад багтддаггүй нь тогтоогджээ.

Гэвч “Ливерпүүл” клубын удирдлагад мэдэгдэлгүй эм, бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар тамирчныг өөр клубт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Одоо Мамаду Сако “Кристал Пэлас” клубт хүчин зүтгэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан