Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Таны эрүүл мэнд Дэлхийн эрүүл мэндтэй хэрхэн холбогдох бэ?

  Д.Оюунтуяа 2017-04-22 1277

4 сарын 22 бол Дэлхийн өдөр. Өнгөрсөн 47 жилийн турш дэлхий даяар энэ өдрийг хүрээлэн буй орчноо хамгаалах, мөн дэлхий шиг сайхан гарагт амьдрах хувьтай төрсөн хүн төрөлхтөн гэдгээ ухаарах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. 

Зөв төлөвлөлтгүй хурдацтай хотжилт нь агаарын хэм нэмэгдэх, янз бүрийн өвчин тархах шалтгаануудын нэг болж байна. Хүмүүс бид олон жилийн туршид маш их бохирдол үүсгэсэн үйлдлүүдээ үл тоон явсаар ирсэн.

1. Газрын бохирдол-Байшин барилга өөр хоорондоо ойрхон баригдснаас болж газрын халуун агаарын чөлөөтэй урсгалыг хаахад хүргэжээ. 
2. Усны бохирдол-Үйлдвэрийн хаягдал, гэр ахуйн шугамын бохир ус зэрэг нь гол, булаг шандны эх үүсвэр лүү урсаж энэ нь эргээд бидний ундны усыг бохирдуулж байна. Үүнээс болж бидний эрүүл мэндэд усны бохирдол нөлөөлөхөөс гадна ургамал, амьд байгалийн эко систем алдагдаж байна.
3. Агаарын бохирдол-Бидний амьдрал өдөр бүр автомашинаас хамааралтай болж байгаагийн хэрээр үүнээс үүдэлтэй хорт хий агаарын бохирдол үүсгэж нүд, арьсанд харшил үүсгэж, амьсгалын замын эмгэг ихэсч байна.

Ингэхээр бид эдгээр үүсгэсэн хор уршгаа засч чадахгүй. Гэхдээ бид сайхан амьдралын төлөө арга барилаа өөрчилж, ирээдүйтэй амьдралыг бүтээх цаг болсон.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан