Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 193 хүүхэд эмчлүүлж байна

  Г.Болорсүх 2017-04-25 1278

Өвлийн хүйтэн цаг дуусаж урин цаг ирж байгаа ч, ханиад томууны дэгдэлт буурахгүй байна. Өнөөдөр нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгууд ачаалал ихтэй байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг гэхэд өнөөдөр 193 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Хаврын улиралд ханиад томуугаас гадна, амьсгалын замын өвчи , гар хөл амны өвчний өвчлөл их байгаа гэдгийг тус эмнэлгийн их эмч Дэлгэрбаяр онцолж байна. Тухайн эмнэлгийн хүүхдийн тасаг 165 ортой ч, өнөөдөр хүчин чадлаасаа 30 ороор илүү өвчтөн хүлээн авч эмчилж байна.

Гэхдээ даац хэтэрлээ гээд эвчилгээний чанарт нөлөөлөх зүйл байхгүй бүх өвчтөндөө стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгааг хэлж байлаа. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн аав ээжүүд мөн эмчилгээний чанар сайн үр хүүхэд нь түргэн эдгэрч байгааг ч хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан