Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Уксусны 20 хэрэглээ

  М.Даваадулам 2017-05-03 12688

Айл бүрийн гал тогоонд уксус бий гэхэд хилсдэхгүй. Тэгвэл уксусыг зөвхөн хүнсэнд биш гоо сайханд, ахуйн нөхцөлд өөр бусад олон ашигтай аргаар хэрэглэж болдог байх нь. Танд уксусны нууцаас хуваалцъя:

1. Хогийн ургамлаас ангижруулна. 40%-ийн уксусыг мөн адил хэмжээтэй усанд найруулж, хогийн ургамал дээр асгана.

2. Хувцсан дээрх хөлсний толбо арилгана. Хөлсний толбо тогтсон хувцсаа угаахаас өмнө 10 минутын хугацаанд цагаан уксусанд дэвтээгээрэй. Ингэснээр толбо төвөггүй арилах болно.

3. Ангиныг эмчилнэ. 1 хоолны халбага алимны уксусыг нэг аяга бүлээн усанд хийж хутгаад, хоолойгоо зайлаарай.

4. Зөөлөн, намирсан үстэй болгоно. Үсээ угаасны дараа уксустай усаар зайлаарай. 1/2 хоолны халбага уксусыг нэг аяга усанд хийж найруулан, үсээ зайлна.

5.  Булчны өвчлөл арилгана. Идэвхтэй дасгал хөдөлгөөний дараа булчинд сүүн хүчил хуримтлагдаж, улмаар зовиур үүсгэдэг. Тэгвэл 2-3 хоолны халбага уксусыг нэг аяга усанд хийж холиод, тус уусмалаар 20 минутын турш өвчтэй булчин дээрээ жин тавиарай.

6. Үнийн шошго хялбар хуулна. Цагаан уксус бага зэрэг халаагаад, аяга таваг угаагч поролоноо тус уксусанд базна. Дараа нь үнийн шошгон дээр чийгтэй поролоноо хэсэг байлгаад, арчаарай. Ингэснээр ямар нэгэн цавуу, ул мөр үлдэхгүй арилна.

7. Зэв арилгана. Болт, гайк, хадаас зэрэг жижиг зүйлс дээр тогтсон зэвийг төвөггүй арилгана. Ингэхийн тулд уксусанд буцалгаарай. Дараа цэвэр усаар сайтар зайлна.

8. Ялзарч муудсан ихүүн үнэр арилгана. Хөргөгч, шүүгээ болон хоол хүнс хадгалдаг савны гадаргуу, тавцангуудыг уксусанд норгосон алчуураар арчаарай.

9. Данхны доторх тунадас арилгана. Данхандаа ус хийгээд, бага зэргийн уксус нэмээд буцалгана. Ингэснээр янз бүрийн толбо, шохойн тунадас зэргийг төвөггүй арилгана.

10. Хоолны амтыг “засварлана”. Хэрэв та шөлнийхөө перецийг ихдүүлсэн бол, шөлөндөө 1 цайны халбага алимны уксус нэмээрэй. Ингэснээр амтыг зөөлрүүлж, таны хоолыг “аврах” болно.

11. Хувцасны өнгө “хадгална”. Хувцсаа угаахдаа хувцасны тасалгаанд 1/2 аяга уксус нэмнэ.

12. Агаар “сэргээнэ”. Дэлгүүрт худалдаалагддаг агааржуулагч хурц үнэртэй байдаг. Тэгвэл өрөө тасалгааны эвгүй үнэрийг дарахын тулд өрөөнд буй эд зүйлсийн гадаргууг уксусаар арчаарай. Ингэснээр эвгүй үнэр арилна.

13. Будаг нь хатсан бийрийг цэвэрлэнэ. Бага зэргийн уксус буцалгаад, түүндээ бийрээ дүрж, цэвэрлээрэй. Будаг хурдан хугацаанд арилна.

14. Шоргоолж үргээнэ. Ус болон уксус тэнцүү хувьтай хольж хутгаад, шавж цугладаг газарт цацаарай. Ингэснээр шоргоолжийг үргээнэ.

15. Зогисолт дарна. Хэрэв та зогисуулаад байвал ёотон уксусанд дүрээд, хурдан идэж, залгиарай. Ингэснээр зогисуулахаа болино.

16. Шил, хуванцар, хромон гадаргуу цэвэрлэнэ. Ус болон уксус тэнцүү хувьтай хольж, бохирдсон гадаргуу арчина. Зэвэрдэггүй гадаргуу болон хромон гадаргууг өнгөлөхийн тулд уксус, содын уусмалаар арчаарай.

17. Баглаа цэцгийн “насыг уртасгана”. 2 хоолны халбага уксусыг 1 литр усанд хийж найруулна. Уксустай усанд баглаа цэцэг илүү олон хоног “амьдрах” болно.

18. Хөлний мөөгөнцөр эмчилнэ. Хэд хоногтоо нэг удаа 15-20 минут турш уксустай усанд хөлөө дүрээрэй. Уксусаа 1:5 харьцаатай усанд хийж хутгана.

19. Шорлогны мах амтална.  1 аяга уксусыг 2 аяга усанд хийж хутгаад, амтлагчуудаа нэмнэ. Ийнхүү амталснаар шорлогны мах шүүслэг, амтлаг болно.

20. Бөглөө гаргана. Сантехникч дуудах шаардлагагүй болжээ. Хэрэв угаалтуур, банн тань бөглөрсөн бол 3/4 аяга хүнсний сода хийгээд, дээрээс нь 1/2 аяга уксус нэмээрэй. 30 минутын дараа 2 литр буцалсан ус хийнэ. Ингэснээр ямар ч бөглөрлийг гаргана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан