Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийт сумдын 60 орчим хувьд “Түргэн тусламжийн машин”-ы парк шинэчлэл хийнэ

  Г.Бадамлянхуа 2017-05-26 918

Энэ сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор, Өвөрхангай аймгийн  сумдын эрүүл мэндийн төвүүдэд 12 автомашиныг хүлээлгэн өгчээ. Энэ оны улсын төсөв “Түргэн тусламжийн автомашин”-ы парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан аж. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069  маркийн нийт 151 машиныг өгөх юм.

Ингэснээр нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийх бөгөөд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал болох түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилж өгсөн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан