Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2050 он гэхэд харааны бэрхшээлтэй иргэдийн тоо гурав дахин нэмэгдэнэ

  М.Даваадулам 2017-08-04 1048

2050 он гэхэд дэлхий даяар харааны бэрхшээлтэй иргэдийн тоо гурав дахин нэмэгдэнэ. Эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр дэлхий дээр 36 сая хараагүй хүн бий. Харин 2050 он гэхэд 115 саяд хүрнэ. Ялангуяа, өндөр настай хүмүүс харааны бэрхшээлд илүү өртөмтгий байна гэж Lancet сэтгүүлд нийтэлжээ. Мөн Өмнөд Ази болон Төв Африкийн орнуудын иргэд ч өртөмтгий байх гэнэ.

Өнөөдөр дэлхий даяар харааны бэрхшээлтэй иргэдийн тоо цөөрч байгаа. Гэхдээ дэлхийн хүн ам өсөхийн хирээр, хүн амын насжилт ч нэмэгдэж байна. Цаашлаад харааны бэрхшээлд өртөх иргэдийн тоо ч өснө гэж эрдэмтэд тогтоожээ.

188 оронд явуулсан судалгаагаар, дэлхий дээр өнөөдөр харааны бэрхшээлтэй 200 сая гаруй хүн бий. Тэдний тоо 2050 он гэхэд 550 саяд хүрч болзошгүй.

Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, харааны бэрхшээлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө зарлагадахыг судалгаа явуулсан эрдэмтэд дэлхийн улс орнуудын эрх баригчдад уриалж байна.

Хараагүй иргэдийн судалгаа:

  • Өмнөд Ази – 11.7 сая
  • Зүүн Ази – 6.2 сая
  • Зүүн-Өмнөд Ази – 3.5 сая
  • Субэкваторын Африк – хүн амын 4%
  • Баруун Европ – хүн амын 0.5%
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан