Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вашингтон Уго Чавесын төрсөн ахыг хар жагсаалтандаа нэмэв

  М.Даваадулам 2017-08-10 396

АНУ Венесуэлийн эсрэг хоригоо чангатгалаа. Энэ удаад экс удирдагч Уго Чавесын төрсөн ахыг хар жагсаалтандаа нэмсэн байна. Өнгөрсөн сарын сүүлчээр явагдсан сонгуулийн дүнд байгуулагдсан Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейг Вашингтон хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр улайрч байгаад буруутгалаа.

АНУ-ын Сангийн яам лхагва гарагт Венесуэлийн эсрэг хоригоо чангатгалаа. Энэ удаад Үндсэн хуулийн ассамблейн зургаан гишүүнийг, тэр дундаа Уго Чавесын төрсөн ах Адан Чавесыг ч багтаажээ.

“Венесуэл улс эргэн хөгжин цэцэглэж буй ардчилсан улс орон болох хүртэл, энэ улсад үргэлжилж буй харгислалыг АНУ тэвчихгүй” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.

Үндсэн хуулийн ассамблейн гишүүдээс гадна, хар жагсаалтад Парламентын барилгын харуул хамгаалалтыг хариуцсан Үндэсний Гвардийн захирагч Бладимир Умберто Луго Армас болон Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Таня Д’Амелио нарыг ч багтаажээ. Таня Д’Амелиог Үндсэн хуулийн ассамблейг нээлттэй ил тод дэмжсэнд буруутгасан байна.

Хар жагсаалтад багтсан эрхмүүдийн АНУ дахь дансуудыг царцааж, Америкийн иргэд, аж ахуйн нэгжтэй хамтарсан үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.

АНУ-ын Сангийн яам өчигдөр түүнчлэн Мексикийн хар тамхины томоохон бүлэглэлийн эсрэг хориг тогтоож, Мексикийн 20 иргэн, 43 байгууллагыг хар жагсаалтандаа нэмсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан