Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Элэг шилжүүлэн суулгахдаа верус устгадаг эмтэй нь хамт суулгадаг

  admin 2017-11-13 551

Дэлхийд хүн амын нас баралтын шалтгаанаар манай улс элэгний хорт хавдараар тэргүүлдэг. Элэг нь дүлий эрхтэн учираас ихэнх хүмүүс хавдарын хүнд шатандаа орсон үедээ эмнэлэгт ханддаг нь нас баралтын гол шалтгаан болж буй. Гэхдээ элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсоноор тухайн хүн 100 хувь эрүүл болдог байна. Учир нь зөвхөн манай улсад л элэг шилжүүлэн суулгахдаа верусыг нь устгадаг эмтэй нь хамт шилжүүлдэг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгддэг байсан. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн санаачилсан Эрхтэн шилжүүлэн суулгах /элэг, бөөр, ясны чөмөг/ мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг өнгөрсөн тавдугаар сард Засгийн газарт баталснаар олон хүнд амьдрал бэлэглэх  шийдвэртэй алхам болоод байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь улс орон бүрт өөр үнэтэй байдаг бөгөөд хамгийн хямд өртөгтэйд Энэтхэг улс багтдаг. Тус улс вирусын эсрэг эмчилгээг хийлгүйгээр элгийг нь сольдог байна. Харин Европын орнуудад 250-300 мянган евро, БНСУ-д 150-250 мянган долларын үнэтэй бол АНУ-д ойролцоогоор 300 мянган ам.доллар аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан