Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өрнөлөө

  Б.Баяржаргал 2017-11-13 236

Хүн амын өсөлт, суурьшлын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс жилд дор хаяж нэг шинэ халдвар дэлхийд бүртгэгдэж байна. Хүний шинэ халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай. Мөн зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул улс орон бүр эдгээр халдвараас эрт сэрэмжлүүлэх, түргэн оношлох, хамтарсан шуурхай хариу арга хэмжээ авах, хяналтад авах үндэсний чадавхийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг ДЭМБ-аас уриалж байгаа юм. Энэ уриалгын хүрээнд “Нэг эрүүл мэнд” салбар хоорондын зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Монгол орны хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй байгааг анхаарууллаа. Иймд салбар хоорондын хамтарсан үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс МУ-ын хүн, малын шинэ болон сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг тодорхойлно. Мөн хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлэх, өвчнийг эрэмблэх, тэмцэж буй стратегид үнэлгээ өгч шийдвэр гаргагчид зөвлөмж хүргүүлэхэд гол зорилго оршиж байгааг хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан