Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Автсралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ

  Б.Оюун 2017-11-15 224

Австралийн иргэд сонгогчид улс орондоо явагдсан бүх нийтийн санал хураалтаар ижил хүйстнүүдийн хоорондын гэрлэлтийг хууль ёсны болгох шийдвэрийг дэмжжээ. Санал хураалтад оролцсон иргэдийн 61,6% нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байна.

 Австралид явуулсан бүх нийтийн санал хураалт нь зайлшгүй дагаж мөрдөх хууль эрхийн баримт биш хэдий ч энэ улсын ерөнхий сайд Малькольм Турнбулл ирэх зул сараас өмнө хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар амлажээ. Австралийн ерөнхий сайд иргэдийнхээ санал бодол, сонголтыг хүндэтгэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох асуудлыг ойрын хугацаанд парламентаар оруулан хэлэлцэж, албан ёсны шийдвэр гаргахаар болжээ. Австралийн ерөнхий сайд ижил хүйстнүүдийн эрх тэгш байдлыг өмнө нь ч дэмжиж байсан ч засгийн газрынх нь гишүүд энэ талаар үзэл бодол нь хуваагдаж байдаг юм. Австралид явуулсан бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны нийт иргэдийн 79,5% нь буюу 12,7 сая иргэн оролцжээ.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан