Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ЭРҮҮЛ АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” уриалгын хүрээнд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх байгууллагуудыг танилцуулж байна

  admin 2017-11-22 611

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.

Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар

  • “Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд Баасан гаригт 50 хувь, амралтын өдөр 30 хувийн хямдрал,
  • “Resort World Terelj” амралтын газар хоёр дахь хоногоос 20 хувь, гурав дахь хоногоос 30 хувь, дөрөв дэх хоногоос 40 хувийн хөнгөлөлт,
  • “Big sky lodge” амралтын газар байр, гэрт 10 хувийн хөнгөлөлт,
  • “UB-2” зочид буудал нэгдүгээр сарын 1-н хүртэл 20 хувийн хөнгөлөлт,
  • “Чанар” амралтын газар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо 20 хүн тутамд нэг хүн үнэгүй,
  • “Хаан жимс” амралтын газар ирэх сарын 1-н хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах хөнгөлөлт,
  • “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын бүх өдрүүдэд 50 хувийн хөнгөлөлт
  • “Монголын нууц товчоо” цогцолбор энэ сарыг дуустал нэг хоногт нэг хоног урамшуулал зэрэг хөнгөлөлтүүдийг зарлаад байна.

Нийт аж ахуйн нэгжүүд, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан