Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийн энэ жилийн уриалга гарчээ

  admin 2017-11-23 390

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийн уриаг “Хүн бүрт хүртээмжтэй, тогтвортой ба уян хатан нийгмийн төлөөх өөрчлөлт” гэсэн үгтэй гаргажээ. Нэгдсэн Үндэсний Байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийг угтан жил бүр өөр өөр онцлог агуулгатай уриалга бүхий сэдэвчилсэн хөтөлбөр гаргадаг. Жил бүрийн уриалгууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүртээмжийн, мэдээллийн болон хандлагын саад бэрхшээлүүдийг арилгаж, хүртээмжтэй нийгмийг бий болгох гэсэн ерөнхий агуулгатай байдаг байна. Энэ өдөр нь 1992 оны арванхоёрдугаар сарын 03 нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийг батлан тунхагласнаас хойш өдийг хүртэл тасралтгүй тэмдэглэн ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдөр - 2017 уриалга нь “Хүн бүрт хүртээмжтэй, тогтвортой ба уян хатан нийгмийн төлөөх өөрчлөлт”. Энэ уриалгын ерөнхий зарчим нь хэнийг ч орхигдуулахгүй ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд идэвхтэй хувь нэмэр оруулагч болгохын төлөө тэднийг эрх мэдэлжүүлэх зорилгод чиглэгджээ. Энэ нь Тогтвортой Хөгжлийн Зорилт-2030 хөтөлбөрт суурилагдан гарсан ажээ. Энэ олон улсын хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хууль зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмйн хүртээмжийг бүрэн дүүрэн хангаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн уян хатан чанарыг бэхжүүлэхэд оршино.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан