Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

UGG гутал эрүүл мэндэд муу нөлөөтэй гэж эмч нар үзэж байна

  admin 2017-11-23 10120

Өнөөдөр олон хүн UGG гутлыг хөлд эвтэйхэн, дулаахан хэмээн өвөл өмсөх болсон. Энэ бол нэхий дотортой, зөөлөн гадартай гутал билээ. Хөлд зөөлөн, дулаахан гэдэг нь тодорхой. Тэгвэл үе мөчний эмч нар энэ гутал хүний бие махбодод хор учруулдаг хэмээжээ. Тухайлбал, өвдөг өвчилж мэднэ. 

Учир юунд вэ гэвэл, иймэрхүү гутал хөлийн тулах чадварт муугаар нөлөөлдөг гэнэ. Маш хөнгөн гуталтай явж байгаа хүний биеийн цэх байдал өөрчлөгддөг байна. Хоёр хөлийн өвдөг дотогшоо нугаларч, “Х” хэлбэртэй хөлтэй хүмүүс олширдог аж. Хөлд өгөх ачаалал нэмэгдсэнээр өвдөг, ташаа өвдөж эхэлнэ. Яваандаа мэс ажилбар хийлгэхэд хүрдэг байна. Эрүүл хүмүүс иймэрхүү хөнгөн гутлыг 30-аас дээш минут өмсөж болохгүй гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан